Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, бусад мэргэжлийн байгууллагуудад хандив өгөв

Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, бусад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор халдварын голомтод ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдад зайлшгүй хэрэгцээт 10 000 ширхэг амны хаалт, 2000 ширхэг нүүрний хаалт, 2000 ширхэг тусгай зориулалтын хувцас, нийт 58.5 сая төгрөгийн үнэ бүхий хувцас, хэрэглэлийг хандивлалаа.